Ж.Ганбаатар: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгийн биржийг түшиглээд нүүрсээ арилжаалах шийдвэр гаргалаа
hi
Өнөөдөр болж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар 50 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар эхэлж гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулсан юм. Эхний асуудал нь Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх” жил болгон зарлагдсан Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа.
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Нүүрсний биржийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Биржийн тухай хууль нь энэ оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн 5-р зүйлийн 5-ын 8-д нүүрсний биржийг Хөрөнгийн биржийн удирдлагын дор эсвэл бие дааж байгуулна гэсэн заасан. Энэ шийдвэрийг Засгийн газар гаргана гэсэн хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгийн биржийг түшиглээд нүүрсээ арилжаалах шийдвэр гаргалаа.
Маргааш “Эрдэнэс Монгол” компани гурван дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид 130-140 000 тонн нүүрсийг биржээр зарахаар төлөвлөж байгаа. Энэ зарах нүүрс бол нэг сарын гэж ойлгож болно. Манай яам долоодугаар сарын 1-нд Монгол Улсын нийт нүүрсний 36 сая тонн гэж үзвэл 12 сая тонныг биржээр зарах зорилтыг тавьж ажилладаг. 1924 ондоо батгааж 50-60 хувьд, 1925 онд 40-45 сая тонн нүүрсээ биржээр зарах зорилтын төлөө ажиллаж байна.
Харин нүүрсээ яагаад бүгдийг нь зарахгүй байгаа юм бэ гэвэл боомтын хүчин чадалтай холбоотой. Цагаан хад, Гашуун сухайт боомтын богино, уртын тээвэр, олон мянган ажилчид ажлын байраар хангагдаж ажилладаг зэргийг та бүхэн мэднэ. Иймээс бид алхам алхмаар урагшлахын тулд ил тод, чөлөөт өрсөлдөөнийг бусад орны жишгийн дагуу төрийн хамааралтай нүүрсний уурхайг биржээр зардаг болно.
Төмөр, зэс, жон болон цаашдаа бүх металлыг гурван жилдээ багтааж биржээр зарна. Нүүрсний асуудлыг авлигал дагадаг учир олон улсын жишгийг дагаж биржээрээ арилжаа хийх шийдвэрийг Засгийн газар хуралдаанаар шийдсэн юм. Судалгаагаар бие даасан бирж байгуулвал 30 гаруй тэрбум төгрөг, хөрөнгө, санхүү, боловсон хүчин гээд их хөрөнгө шаардаж байна.
Сэтгүүлчдийн асуулт:
-Биржээр нүүрсээ ямар үнээр зарахыг хэн тогтоох вэ?
-Долоодугаар сарын 1-нийг хүртэл нүүрсээ зарах үнээ тухайн компани өөрөө зарлана. Сая Энержи Ресурс компани 12800 тонн нүүрсээ зарсан. Нүүрсний үнээ Энержи Ресурс компани өөрсдөө зарлаад 27 доллараар үнэ нь өссөн. Долоодугаар сарын 1-нээс хууль хэрэгжээд ирвэл Хөрөнгийн бирж нь нүүрсний үнээ зарлана.
-Нүүрс тээвэрлэх асуудал ямар байгаа вэ?
-Тээвэрлэлтийн асуудалд тодорхой бэрхшээлүүд байна. Эхний ээлжинд 30 хувь хил нөхцлөөр нүүрсээ тээвэрлэж зарна. Жишээ нь, Гашуун сухайт, Ганц модны боомтод нүүрсээ хүргэж өгнө гэсэн үг.
-Хөрөнгийн бирж байгуулахад хувийн хэвшлүүдтэй санал солилцсон уу?
-Саналууд авсан. Иймээс хувийн хэвшлүүд нүүрс болон бусад металлаа зарахдаа Хөрөнгийн биржтэйгээ хамтарч ажиллана.
-Нефть боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа байгаа вэ?
-Нефть боловсруулах үйлдвэрийн ажлын тендрийг дөрөв ангилж байгаа. Нэгдүгээр шатны тендер зарлагдаад, үйл ажиллагаа 60 хувьтай явж байна. Хоёр, гуравдугаар шатанд Энэтхэгийн талын том компани шалгараад, гуравдугаар сараас ажил нь эхэлнэ. Шадар сайд С.Амарсайхан энэ ажлын ахлаад ажиллаж байгаа.
-Хятадын талын компаниуд нүүрсээ хэрхэн худалдаж авах сонирхолтой вэ?
-Хятад Улсын нүүрсний 150 харилцагчдыг хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад урьсан. Тэдэнд Монголын Хөрөнгийн биржийн Нүүрсний биржээр нүүрсээ нээлттэй, ил тод үнээр худалдаж аваарай гэсэн тайлбарыг Засгийн газар, манай яам хийнэ.