М. Учрал


С.Эрдэнэ: Х.Баттулга ОХУ-аас 20 сая ам.долларыг хууль бусаар оруулж ирсэн

hi

АН-ын дарга гэдэгтээ итгэл үнэмшилтэй яваа С.Эрдэнэ үе үеийн дарга нараа огт хүлээн зөвшөөрдөггүй нэгэн. Тус намын хувьд өнгөрсөн богино хугацаанд хэчнээн ч хүнийг даргаараа сонгов. Эцэстээ иргэд байтугай намынх нь гишүүд ч аль нь жинхэнэ дарга вэ гэдгээ ч ялгахаа больсон гэхэд хилсдэхгүй.

Тодруулбал, 21 аймаг, бүх сумдаар тойрч, АН-ын даргын сунгаа явуулж, намынхаа гишүүдийн 98 хувийн саналаар даргаар томилогдож байсан Х.Баттулга. Саяхан даа, АН Их хурлаа хийж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг даргаараа сонгож байсан бол хамгийн сүүлд Лу.Гантөмөрийг дуу нэгтэйгээр сонгож, Улсын Дээд шүүх ч баталгаажуулсан билээ. Тиймдээ ч АН-ын тамга, тэмдгийг шинээр хийлгэхээр болсон. Ингэснээр тамга, тэмдгээрээ барьцаалж, АН-ын даргын суудалд тогтож байсан С.Эрдэнийн нэр хүнд шалдаа унасан гэж хэлж болно. Тиймдээ ч ихэд уур, уцаартай яваа. Харин С.Эрдэнэ өнөөдөр нэгэн ноцтой мэдээллийг цахим хуудсаараа мэдээллээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч асан Х.Баттулга түрэмгийлэгч дайнч Оросоос 20 сая ам.доллар Монголд хууль бусаар оруулж ирсэн. Үүнийг төрийн бүх хууль хяналтын байгууллагууд мэдэж байгаа. Улс төрийн зорилготой  энэ мөнгө одоо хаана байна вэ. Женко энэ мөнгөөр АН-ыг хагалан устгаж байна” хэмээн жиргэлээ.

Х.Баттулгын хувьд хагалан бутаргах аливаа ажиллагаанд нэр нь байнга хавчуулаастай явдаг. Харин энэ удаад 20 сая ам.доллар хууль бусаар оруулж ирснийг хууль хяналтынхан мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн суугаа. Энэ мөнгөө  намыг нь устгахад зориулж байна гэх С.Эрдэнийн ноцтой мэдэгдэл нь анхаарал татаж буй юм. С.Эрдэнийн хувьд бусдыг хүнд, ноцтой хэрэгт гүтгэвэл хуулийн ямар заалтаар хариуцлага хүлээлгэхийг мэдэхийн дээдээр мэдэх нэгэн. Тиймдээ ч баримт нотолгоогүйгээр чадах гэж шүгэл үлээгээгүй гэдэгт найдъя.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх