
АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэрээ хэлмэгдүүлэлт явагдах гээд байна...Ардчилсан нам их хурлын төлөөллөө авч үлдэнэ... гэж мэдэгдсэн.
Гэтэл тус намын “Од” фракцад багтах С.Баярцогт, “Зэс Эрдэнийн хувь” Д.Алтанхуяг, О.Магнай, О.Эрдэнэбулган нар улс төрийн дайралт хийж, Лу.Гантөмөрийг түлхэн унагах ажиллагааг эхлүүлжээ.
Ингэхдээ С.Баярцогт нар нь Ардчилсан намын даргад “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүнийг огцруулах санал бүхий өргөх бичиг өгсөн байна.
Мөн УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдрүү дайралт хийж, “Та нар нүүрсний хулгайч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүнийг авч үлдлээ, хамгааллаа” гэх утгыг илэрхийлж намаа хагалан бутаргах ажиллагаа хийж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
×