Б.Адьяатөр


Б. Чойжилсүрэн сайд аа, дүүгийнхээ компанид хууль хэрэгжүүлчхээд төрийн сайд хийнэ үү

hi

Б. Чойжилсүрэн сайд аа,  дүүгийнхээ компанид хууль үйлчлүүлчхээд  төрийн сайд  хийнэ үү.

Монголын тэргүүн баячуудын нэг Эрчим хүчний  сайд Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Б.Балдорж  Дорноговь  аймгийн Хөвсгөл сум дахь Айл баянгийн уурхайг эзэмшдэг. Уг уурхайгаас   говийн торгон хөрсөн дээгүүр талыг там болгон хүнд машин механизм явуулж байгаа талаар Туг.мн мэдээлж байсан.

Иргэн шилэн Б.Цогтгэрэл уг  компани байгаль орчны үнэлгээ хийлгэсэн эсэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулга авахаар ханджээ. Харин ийм хариулт ирсэн байна.  Яг ямар учиртай нь ойлгомжгүй олон  компанийн нэрс. Ямар ч байсан Айл баян уурхайгаас нүүрс тээвэрлэдэг ноён Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” компани ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл байхгүй. Байгаль орчны үнэлгээ  хийлгээгүй нь тодорхой байна. 

Төрийн сайдын дүүгийн, ашиг сонирхлын зөрчилтэй нь асар ойлгомжтой  энэ компанид хууль, төрийн байгууллагын дүрэм журам үйлчилдэггүй юм байна. Б. Чойжилсүрэн сайд аа та дүүгийнхээ компанид Монгол Улсын хууль дүрмийг үйлчлүүлчхээд өөрөө төрийн сайдаа хийнэ үү. Энэ дабль стандартаа хэзээ болих вэ. Эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та танхимынхаа сайд нарын компаниудад хууль сахиулж, дабль стандартаа болиулчхаад Монголд шударга ёс тогтооно уу.  

Б.УУГАН

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0