Б.Ариун-Уянга


Хүүхдийг уях ёсон

hi

Монголчууд хүүхдээ өсгөн бойжуулахад “уяа” гэдэг хэрэгслийг ашигладаг. Уяа хүүхдийг өсгөж хөгжүүлэхтэй холбоотойгоор лавтайяа нүүдэлч малчдын дунд үүсчээ. Айлын ялангуяа эзэгтэй (эх) хүн гэрт, гадна гүйцэлдүүлдэг ажил төрөл монголчуудын ярьдагчлан “борви бохисхийлгэх”-гүйгээр бараг тасралтгуй явагддаг.

Ийм үед мөлхөж байгаа, хөлд орж тэнтэр тунтар алхаж байгаа хүүхдээ эх хүнд тэр болгон харж байх боломж тийм ч байнга гараад байдаггүй. Гадаа үхэр тугал. хонь хурга нийлэх гээд. тугалын зэл авчихлаа гээд хүүхдээ орхиод яаран гарах хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр болгон хүүхдээ аваад, тэврээд байх бололцоогүй болж байгаа биз. Үүнээс гадна эх, эцэг нь гэрээс гарсан үед хүүхэд ямар нэгэн юманд өртөх. гэмтэх, бэртэх, гал ус руу орох зэрэг тохиолдол гардаг. Гэрээс гарчихдаг. Амьтан, шувуу аваад явчихвал яах вэ? Чухам энэ бүгдээс шалтгаалан хүүхдийг уядаг болжээ. Хүүхдийг уях ёсон үүсчээ.

Ээж, аав нь завтай чөлөөтэй байхдаа хүүхдээ тэвэрч авна л даа. Гэрт хүүхэд дандаа уяатай байна гэж юу байх вэ?

Өвөг дээдэс хүүхдийг уяандаа чангарч байдаг, уяж байсан хүүхдийн хөл майга болдоггүй, уяа хүүхдийг хөлд түргэн оруулдаг гэдэг. Уяа хүүхдийг багаас нь танин мэдэх үйл ажиллагаа (хүртэхүй, сэрэл, ой)-г хөгжүүлэхэд тусладаг.

Хүүхдийг бүр их мэдээ орохоос нь өмнө уядаг. Бүх их мэдээ орчихвол хүүхэд уяулдаггүй. Тийм учраас хүүхдийг 8 сартайгаас нь гурван нас болтол буюу мөлхөж эхэлснээс хөлд орох хүгацаанд уядаг болжээ.

Анх эхэлж хүүхдийг уяхдаа өдрийн сайныг сонгон байж хүүхдийн сүлд, сайн өдөр нь уядаг заншилтай. Уяаг элдсэн (эр хар) сур, бүс, уурганы хуйв, зөөлөн эдээр хийдэг. Бүс нь өвөөгийн ч юмуу, аавынх нь бүс байвал зүйтэй гэдэг.

Хүүхдийн уяа нь хонин хоябоо юмуу тооно туших зэрэг тевөггүй тайлах зангидлагатай. Хүүхэд тогтдоггүй айлын хүүхэд, энхрий хүүхдийг зарим нутагт уурганы хуйваар уядаг.

Хүүхдийг гэрийн хана юмуу орны толгой, орны дээр тавьдаг ширдэгнээс уяа гаргаж түүнээс уядаг байв. Уяа нь галд хүрэхээргүй хэмжээний байх шаардлагатай. Хүүхдийн мөлхөх, явахад нь тааруулан уядаг. Хүүхдийг өөрөө халуун, хүйтнийг мэдэх, мэдрэх, галд ойртож болохгүй гэх зэргийн хориотой зүйлсийг мэддэг болтол нь уяагаар уядаг уламжлалтай.

Уяулж, уяандаа сурсан хүүхэд уяагаа харж, нэг санаа алдчихаад сууж байдаг даа. Уяатай хүүхдийн өмнүүр нь гардаггүй. Хүүхдэд өвчин эмгэг тусна гэдэг. Ямар учиртай юм бол. Хүүхдийг мэдээ орж, зөв буруу, сайхан муухай, сайн мууг ойлгодог болсны дараа уяаг нь авдаг. Уядаггүй.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1