Б.Ариун-Уянга


"ОРОЙН ЧИМЭГ" уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

hi

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Уламжлал ёсоор энэ жил Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол болох юм. Үүнтэй холбогдуулан төрийн тахилгат уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болжээ. Энэ талаар "Оройн чимэг этүгэн” НҮТББ-аас өнөөдөр (2021.06.03) мэдээлэл хийв.

Тус ТББ-ын гишүүүн Ц.Бавуудоржийн хэлснээр Отгонтэнгэр хайрханыг соёлын өв болгон онцолж буй зүйл нь "Оройн чимэг" нэртэй уртын дуу. Иймд ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.  

Тэрбээр “Отгонтэнгэр уулын байгаль, соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зарим нэг төсөл, хөтөлбөрөө хийн ажиллаж байна. Төрийн тахилгат хайрхантай салшгүй холбоотой соёлын өв бол "Оройн чимэг" уртын дуу. Иймээс энэ дууг ЮНЕСКО-д бүртгүүлснээр монголчуудын бүтээсэн оюуны соёл, шүтлэгийн зан үйлийн соёл дундаас байгальд хандах, хүн өөрөө эрүүл амьдрах ухааны түлхүүр нь судар ном, дуу шүлэг, магтаалдаа байдаг гэдгийг хүн төрөлхтөн харах түлхүүр нь болох юм. Энэ үүднээс өвөрмөц соёлыг дэлхий нийтэд харуулахыг хүсч байна” гэлээ.

"Оройн чимэг" уртын дуу нь 19 дүгээр зууны сүүл үед зохиогдсон гэж үздэг. Уртын дуу нь хүн, байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн соён гэгээрэл, хүмүүжлийн агууламжтай. Энэ ч үүднээс Отгонтэнгэр хайрханы сав газар, соёлын өвийн онцлох зүйл хэмээн “Оройн чимэг этүгэн” НҮТББ үзжээ.

Мөн Отгонтэнгэр уулын сав газрыг ЮНЕСКО-гийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэх эрх зүйн орчныг судалж, ийнхүү дэлхийн өвд бүртгүүлэх боломжтой хэмээн үзсэн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх