Б.Ариун-Уянга


Каби Лэйм: Тиктокийн дагагчийнхаа тоогоор Европ тивд тэргүүлдэг, дэлхийд хоёрдугаарт жагсдаг

hi

Цахим орчноос энэ залуугийн зурагтай meme олж хараагүй хүн байхгүй л болов уу? 

Тиктокийн дагагчийнхаа тоогоор Европ тивд тэргүүлдэг, дэлхийд хоёрдугаарт жагсдаг 21 настай Каби Лэйм 78 дахь удаагийн Венецийн Кино фестивальд оролцлоо. Түүний хувьд ганц ч үг хэлдэггүй, богино хэмжээний комедигээрээ тикток дээр 111 сая дагагчтай болж амжсан бусадтай адилгүй, маш өвөрмөц нөлөөлөгч юм. 

Сенегалаас Италид цагаачилж ирсэн 21 настай энэ залуу бусад инфлүүнсерүүдээс ялгаатай нь хэтийдсэн хуурмаг төгс байдал, тансаглалаа харуулж, цэцэн үг нийтлэх бус хүмүүсийн хэтрүүлж, төвөгтэй болгодог зүйлсийг бодит амьдрал дээр хичнээн хялбар болохыг нэг ч үг хэлэхгүйгээр үйлдлээрээ үзүүлдгээрээ алдаршсан.

Каби Лэйм нь цахилгаан барааны үйлдвэрт оператораар ажилладаг бөгөөд цар тахлын хөл хорионы үед санхүүгийн хүндрэлтэй тулгарч эхэлжээ. Тэрээр 2020 оны гуравдугаар сараас эхлэн богино хэмжээний инээмдмийн видеогоо хийж эхлүүлсэн нь түүнд хангалттай хэмжээний мөнгө, нэр алдыг авчирсан байна.

Өдгөө DLuiRepubblica загварын сэтгүүлийн моделиор ажиллаж буй аж. Хэрэв чи үнэхээр л хүсэх юм бол боломж ямагт байдаг, гагцхүү хүс бас өөрийн нөөц бололцоогоо тултал ашиглаарай.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх