Д.Отгонтуяа


Тал нутгийн мөсөн шоу тоглолт болно

hi

Тал нутгийн мөсөн шоу буюу “Grass land on Ice” 2023 оны уран гулгалтын анхны шоу тоглолт энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Шоунд Монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ, Японы уран гулгагч Кarakawa tsunehito, Uramatsu chisato, Honda hiroki, мөн Harashima fumiko, Harashima mie, Shimmura masakatsu, Yamada yoji нар Японы үндэсний соёлын өв тээгч бүжигчид оролцож, мөсөн дээр спорт, урлагийн сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах юм.

Монголын тэшүүрийн холбоо нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Grass land on Ice” тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр Монгол Улсын Соёлын Яам, МИАТ ТӨХК оролцож байна.

Уран гулгалтын спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдэнд зориулсан спорт-урлагийн үзүүлбэрийн хүртээмжийг сайжруулах, уран гулгалтыг нийтийн хүртээл болгон таниулах, олимпизмыг сурталчлахаар Монгол Улсын Соёлын Яам, Япон улсын ЭСЯ, Японы Уран Гулгалтын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Шоу тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч М.Батболд, ДБЭТ-ын ерөнхий зураач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, ДБЭТ-ын дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга, хөтлөгч өгүүлэгчээр Э.Ууганбаяр ажиллаж, “Буган” хамтлаг, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Д.Оюунтүлхүүр, Б.Маралжингоо нар оролцох аж. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0