
У.Шекспирийн "Ромео Жульетта" сонгодог жүжгийг энэ сарын 23-наас эхлэн толилуулахаар болжээ.
2015 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар УДЭТ-ын урын санд “Ромео, Жульетта” жүжгийг орчин үеийн тавилттайгаар найруулан нэмж, залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар толилуулж байв. Тэгвэл эл жүжгийг энэ сарын 23-наас дахин хүргэхдээ шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглогдохоороо онцлог юм.
ЖҮЖГИЙН ДҮРҮҮД:
- Ромеод Б.Шинэбаяр
- Жульеттад Т.Анхзул
- Меркуциод Г.Ганбат
- Тибальтад Т.Сэргэлэн
- Өенволиод Б.Золжаргал
- Өрлөг эхэд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь
- Лоренцо ламтанд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ
- Ноён, хатагтай Капулеттид Н.Ялалт, Г.Отгонцэцэг
- Ноён, хатагтай Монтеккид Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, О.Долгор
- Парист Д.Мөнх-Од, хотын захирагчид Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва
- Эмийн санчид Ардын жүжигчин Б.Жаргалсайхан нарын уран бүтээлч тоглоно.
Дэлхийн утга зохиолын ноён оргил У.Шекспирийн “Ромео, Жульетта”-г манай улсад анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэн найруулагч Хүүхэд залуучуудын театрт эл жүжгийг тавьж, Ромеод жүжигчин У.Готов, Жульеттад Б.Энхтуяа тоглосон юм. Үүнээс 30 жилийн дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж УДЭТ-ын тайзнаа эл жүжгийг шинэчлэн дэглэж, жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар гол дүр бүтээсэн билээ.