М. Учрал


Галд өртсөн 600 гаруй уран зургийг сэргээн засварлажээ

hi

Монголын дүрслэх урлагийн салбарын сор болсон 900 орчим уран зураг 2008 онд галд өртсөн ихээхэн хохирол амссан. Эдгээрээс 600 гаруйг нь сэргээн засварлажээ.

Манай улс Герман улсын 100,000 еврогийн санхүүжилтээр 2022 онд уран зураг сэргээн засварлах лабораторитой болж, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Галд их өртсөн, үлдсэн 300 орчим зургийг сэргээх боломжтой болсон байна.

Сэргээн засварлагчид галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын 1967 онд зурсан “Тайхар чулуу”, Ардын зураач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн 1962 онд зурсан “Кино механикч” зургийг сэргээн засварлаж Катар улсын Доха хотноо болсон хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр зохион байгуулагдсан “On the Move” үзэсгэлэнд дэлгэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх