С.Туул


Сэрэмжлүүлэг: Синдерелла эмнэлэгт филлер тариулсан эмэгтэйн өрөөсөн нүд сохорчээ

hi

Филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, гоо сайхны эмнэлгүүдээс хамгийн томд тооцогдон яригдаж, тэр хэрээр нийгмийн сүлжээнд сурталчилгаагаа хийдэг Синдерелла гоо сайхны эмнэлгийн Олимп хотхоны салбарт өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр уг хэрэг гарчээ.

Герман улсад амьдарч байгаад ирсэн, 36 настай иргэн З тухайн өдөр Синдерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тарилга хийлгүүлсэн ба энэ үеэр иргэний нүд хараагаа алджээ. Ингээд тарилгыг зогсоож, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт яаралтай очсон боловч “хараагаа алдсан, эмчлэх боломжгүй” гэсэн хариу авсан байна. Тухайн тарилгыг Синдерелла эмнэлгийн арьс гоо заслын эмч Анагаах ухааны магистрант М тарьсан аж.

Хохирогч З хараатай үлдсэн нүдээ хамгаалж үлдэх, эрүүл мэндийн бусад хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Герман улс руу яаралтай явжээ.  

Синдерелла эмнэлэг нь долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг ба хүний хараа алдсан асуудал гарсан Олимп салбар нь өнөөдрийг болтол хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийгээд байгаа аж.

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид тус эмнэлэгтэй холбогдсон ч тайлбар өгөхөөс татгалзлаа. 

 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0