М. Учрал


Э.Цэндбаатар: Дэлхийн аваргын алтан шар медалийг эх орондоо авчирмаар байна

hi

Монголын боксын холбооны удирдах зөвлөлөөс МУГТ Э.Цэндбаатарыг удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж улсын шигшээ багаас хөөсөн гэдгээ мэдэгдсэн. /2021.09.09/ МУГТ Э.Цэндбаатар 10-р сард болох Боксын Дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон билээ.

Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатар ирэх сард болох Боксын дэлхийн аваргад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, МҮОХ-нд хүсэлтээ өглөө. 

Түүний ах болох МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд: "Монгол Улсын шигшээ багаас Боксын холбоо тамирчныг хасдаг эрх бүхий субъект биш. Энэ нь өөрөө ТББ. Олимпын шигшээ, үндэсний шигшээ багийн тамирчинг хасах шийдвэрийг Биеийн тамир, спортын газар гаргадаг. Шигшээ багаас хассан гэдэг шийдвэрийг гаргаж, олон нийтийн хэрэгслээр дамжуулсан нь өөрөө хууль зөрчсөн асуудал.

МҮОХ тамирчдыг хамгаалах үндсэн үүргийнхээ дагуу хүсэлтийг гаргаж байна" гэлээ. 

МУГТ Э.Цэндбаатар: "Дэлхийн аваргад оролцох гол зорилго гэвэл тэр Оросын хожмоор байна. Аварга болмоор байна. Алтан шар медалийг эх орондоо авчирмаар байна. Дэлхийн аваргад ормоор байна. 60кг миний үндсэн жин. Зүгээр л ялагч нь баймаар байна. Рингин дээр бүгдийг харуулмар байна. Ямар тоглот гаргаж чадахаа зүгээр харуулмаар байна. Би бүгдэд харуулмаар байна" гэлээ. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0