Д.Өнөрзул


Цэрэгжлийн спортын өвлийн олон төрөлтийн аваргууд тодорлоо

hi

Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн тэмцээн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд амжилттай үргэлжилж байна.

Цэрэгжлийн спортын өвлийн тэмцээн уралдаан нь цэргийн алба хаагчдын өвлийн сургалт бэлтгэл, байлдааны бэлтгэлийн үндсэн суурь болж өгдөг. Ингэснээр цэргийн алба хаагчдаа бэлтгэх, сургах, дадлагажуулах нэг том хэлбэр юм.

Энэхүү цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлтийн тэмцээнүүд нь Зэвсэгт хүчний 2021-2022 оны биеийн тамир, спортын уралдаан тэмцээний эхлэл болж байгаа бөгөөд тус тэмцээний шилдгүүд энэ сарын 12-ны өдөр тодорчээ.

Үүнд, Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах “Өвлийн 2 төрөлт”-ийн биатлоны тэмцээнд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ахлагч О.Гантулга /337/, хоёрдугаар байрт дэслэгч У.Батжаргал /015/, гуравдугаар байрт ахлагч Ө.Отгонбаяр /350/ тус тус шалгарлаа. Биатлоны багийн дүнгээр тэргүүн байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаяр /350/, дэд байрт ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, гутгаар байрт ахлагч О.Гантулга, дэд ахлагч Б.Ганхүү /337/ нар тус тус шалгарсан юм.

Харин Патрулийн төрөлд нэгдүгээр байрт ахмад Т.Баатархүү, ахлах ахлагч Б.Батжаргал, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, хоёрдугаар байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаатар, Т.Гантулга, дэд ахлагч Д.Энхтайван /350/, гуравдугаар байрт хошууч Б.Хэнзээ, дэслэгч У.Батжаргал, ахлах ахлагч Р.Ганхуяг, ахлагч Батмөнх /015/ тус тус шалгарав.

Ийнхүү зургаан өдрийн турш нэн өрсөлдөөнтэй үргэлжилсэн цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлтийн тэмцээн өндөрлөж байгууллагын дүнгээр тэргүүн байрыг хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084, дэд байрыг хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350, удаах байрыг дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги эзэллээ.

Энэ сарын 14-ний өдрөөс ахмадын аварга шалгаруулах тэмцээн болон ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн тэмцээнүүд эхэлж байгаа юм. Тэмцээн ирэх 16-ны өдөр өндөрлөнө.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1