О.Пүрэв ээлжит ялалтаа байгууллаа

hi

Өнөө цагийн Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Ардын хүү” хочит О.Пүрэв өчигдөр /2021.01.28/ ONE FC холбооны ээлжит тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Майкл де Жезус хэмээх бразиль тамирчин байсан юм. 

О.Пүрэв шүүгчдийн саналаар ялалт байгууллаа. Ийнхүү тэрбээр ес дараалан ялаад байна.

Өдгөө 30 настай О.Пүрэв сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Их Британийн өсөх ирээдүйтэй од гэгддэг Бен Ройлтой тулалдсан.  Хоёр тамирчны тулаан ердөө 49 секунд үргэлжилж, О.Пүрэв хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан. Тэрбээр холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0