Д.Жамъяндагва


Б.Мөнх-Оргил 18 жил барилдахдаа нэг ч өнжилгүй рекорд тогтоолоо

hi

Японы мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн тав дахь өдрийн барилдаан өчигдөр /2022.05.12/  болж өндөрлөлөө. Эхний таван өдрийн дараагийн байдлаар маегашира Ичияамамато, Айома нар өвдөг шороодолгүй башёг тэргүүлж байна.

Мөн энэ өдөр маегаширагийн гурав дээрээс эрэмбэтэй барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Митакиөүмиг ошидаши мэхээр ялж, дөрөв дэх даваагаа авлаа. Энэ нь түүний дараалсан 1426 дахь барилдаан болсон бөгөөд дараалсан барилдааны тоогоор сүмогийн түүхэнд дөрөвт бичигдэх боллоо. Энэ нь гадаад бөхчүүдийн хувьд тэргүүн амжилт болжээ. Тамаваши барилдааны дараа “Түүнтэй барилдахдаа би урьд нь халз мөргөлдөлгүй зайлж, татаад байдаг байсан бол энэ удаад өөртөө итгэлтэй урагш дайрсан. Гадаадын анхны цолтой бөх Такамиямагийн рекордыг даван гарсандаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярилаа. Тамаваши 2004 онд мэргэжлийн сүмод орсноосоо хойш 18 жилд нэг ч өдөр өнжөөгүй барилдаж байгаа. 

Монгол бөхчүүдийн хувьд:

Маегашира 1 дээрээс барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн Такаяасү / м-1/ - тай барилдаж цүкиотоши мэхээр давсанаар 2 даваа 3 унаатай боллоо.

Маегашира 3 дээрээс барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил озеки Митакиөүмиг ошидаши мэхээр давсанаар 4 даваа нэг унаатай болсон юм.

Маегашира 11 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Айома /м-11/ тай учраа таарч котенагэ мэхээр өвдөг шороодсоноор 2 даваа 3 унаатай боллоо.

Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн Секивакэ Вакатакакагэтэй учраа таарч окүрүдаши мэхээр давсанаар гурван даваа хоёр унаатай болсон юм. 

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маегашира Хокүтофүжитэй таарч киметаоши мэхээр давсанаар дөрвөн даваа нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0