Д.Жамъяндагва


Озеки цолтонд "халтай" Нацү башё

hi

Японы мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан өчигдөр /2022.05.12/  болж өндөрлөлөө. Башёг маегашира  Айома ганцаараа өвдөг шороодолгүй  тэргүүлж байна. Зургаан өдрийн дараагийн байдлаар түрүүлэх өрсөлдөөнд том цолтой бөхчүүд нэг ч байхгүй байгаа нь сумо сонирхогчдын шүүмжлэлийг хүртээд байна. 

Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи озеки цолтнуудад хандан " Энэ гурван озэкиг байхгүй гэж бодоод тэмцээнээ үзээрэй" хэмээн хатуухан шүүмжлээд амжсан юм. 

Монгол бөхчүүдийн хувьд:

Маегашира 15 дээрээс барилдаж байгаа Азүмарюү С.Тодбилэг Мейсей / м-13/ тэй учраа тааран барилдаж Уватенагэ мэхээр давж 3 даваа 3 унаатай боллоо.

Маегашира 1 дээрээс барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн Котоновака / м-2/ - тай барилдаж окүрүдаши мэхээр давсанаар 3 даваа 3 унаатай боллоо.

Маегашира 3 дээрээс барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил Ёкозүна Г.Ган-Эрдэнийг ошидаши мэхээр давсанаар 5 даваа нэг унаатай болсон юм.

Маегашира 11 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Точиношин /м-9/ тай учраа таарч котенагэ мэхээр өвдөг шороодсоноор 2 даваа 4 унаатай боллоо.

Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн Комүсүби Дайешог юрикири мэхээр давсанаар 4 даваа хоёр унаатай болсон юм. 

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маегашира Тамавашитай таарч ошидаши мэхээр өвдөг шороодсоноор дөрвөн даваа хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1