
Голден Стэйт Варриорс, Мемписс Гризлесс багуудын цувралын зургаа дахь тоглолтонд 110-96 гэсэн онооны харьцаатай Дайчид талбай дээрээ ялалт байгуулж өрнөд бүсийн шигшээд шалгарлаа.
Варриорс багаас Клэй Томпсон 30 оноо авч багаа тэргүүлсэн бол багийн хамтрагч Стеффен Көрри 29 оноо авчээ. Харин эсрэг багаас Диллон Брүүкс 30 оноо авсан ч баг нь ялагдал хүлээлээ. Ялалт байгуулсан Варриорс бүсийн финалд Даллас Маверикс, Финикс Санс хоёрын хэн ялсантай нь тоглох болно
×