Д.Жамъяндагва


Увс нуур дэвжээний сорилгод аймгийн арслан Б. Сэр-Од түрүүллээ

hi

Увс нуур дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр/2022.07.02/ Харзтайд болж даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Ц.Мөнхбаяр нараар магнайлуулсан 128 бөх хүч бяр уран мэхийг уралдуулан барилдав. Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан Б. Сэр-Од долоо даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн харцага Хангайн Наранбаяр үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Баторших,  Увс аймгийн Малчин сумын харьяат цэргийн нэмэх начин Т.Батсүрэн нар шалгарсан юм. Энэхүү барилдаанд Увс нуур дэвжээний аваргууд болох П.Бүрэнтөгс, С.Мөнхбат болон улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү нар зодоглосонгүй.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2