Сүмо: Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа, нэг унаатай болж качикоши хийлээ

hi

Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаан өнөөдөр  /2022.09.19/  болж өндөрлөлөө. Башёг маегашира  Хокүтофүжи ганцаараа өвдөг шороодолгүй  тэргүүлж байна. Харин түүний араас нэг унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүлэгчдийн эгнээний хоёрдугаарт бичигдэж байна. 

Маргааш буюу башёгийн 10 дахь өдөр маегашира  Хокүтофүжи "экс" озеки Такаяасүтай барилдах бол Б.Мөнх-Оргилын хувьд озеки Митакиөүмитэй учраа таарчээ.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд:

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн озеки такакэйштой барилдаж ёсритауши мэхээр давсанаар 6 даваа 3 унаатай боллоо.

Маегашира 3 дээрээс барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил маегашира Меэйсейг ёсритаоши мэхээр давсанаар 8 даваа нэг унаатай болж качикоши хийлээ.

Маегашира 14 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Оношо /м-7/ тай учраа таарч ватихинери мэхээр давж 7 даваа 2 унаатай боллоо.

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн маегашира Саданоүмид уватинагэ мэхээр өвдөг шороодож 4 даваа 5 унаатай болсон юм. 

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маегашира Такаяасүтай таарч ошидаши мэхээр өвдөг шороодсоноор таван даваа дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна

Хаха 19 4 Таалагдсан 2 Гунигтай 6 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4