Д.Жамъяндагва


Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг өнжихөөр боллоо

hi

Японы мэргэжлийн сумогийн Аки башё өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Башёг тэргүүлэн барилдсан Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг өнжихөөр болжээ.

Өчигдөр буюу ес дэх өдрийн барилдаанд маегашира Такаяасүтай таарч ошидаши мэхээр өвдөг шороодсон түүний хувьд таван даваа дөрвөн унаатай ийнхүү башёг өнжих боллоо. 

Монгол бөхчүүдээс Макүчи зиндааны хамгийн ахмад бөх болох  Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа нэг унаатайгаар нутгийн бөхчүүдээ тэргүүлж түрүүлэх өрсөлдөөнд яригдаж байна. Түүний хувьд Сүмод орсоос хойш нэг ч өнжилгүй 1457 дахь барилдаандаа давсан амжилтаараа сүмогийн түүхэнд гуравт бичигдэж эхэлсэн.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0