
Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр /2022.09.20/ болж өндөрлөлөө. Башёг маегашира Хокүтофүжи, Тамаваши Б.Мөнх-Оргил нар тэргүүлж байна.
Башёг уналгүй тэргүүлж байсан Хокүтофүжи "экс" озеки Такаяасүд өвдөг шороодсон бол Б.Мөнх-Оргилын хувьд озеки Митакиөүмитэй учраа таарч давсанаар башёг нэг унаатай хоёр бөх тэргүүлж эхэллээ.
Бусад Монгол бөхчүүдийн хувьд:
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Маегашира Тобизарүд өвдөг шороодож д 6 даваа 4 унаатай боллоо.
Маегашира 14 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Рюүдэн /м-12/ тай учраа таарч уватидашинагэ мэхээр өвдөг шороодож 7 даваа 3 унаатай боллоо.
Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн озеки Такакэйшотой учраа таарч өрсөлдөгчөө абисэтаоши мэхээр давж 5 даваа 5 унаатай болсон юм.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - өнжсөн