
Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр /2022.09.22/ болж өндөрлөлөө.
Башёг тэргүүлэгч Тамаваши Б.Мөнх-Оргил маегашира Вакамотохаруд өвдөг шороодсон ч башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Сонирхолтой нь Аки башёд Б.Мөнх-Оргил хоёр удаа өвдөг шороодохдоо ах дүү хоёр болох Вакатакакагэ, Вакамотохару нарт ялагджээ.
Маргааш буюу башёгийн 13 дахь өдөр маегашира Б.Мөнх-Оргилын хувьд тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй маегашира Нишикифүжитэй оноолт тааржээ.
Бусад Монгол бөхчүүдийн хувьд:
Комүсүби Ичиножо А.Ичинноров маегашира Мейсэйд өвдөг шороодсоноор 5 даваа 8 унаатай болж макэкоши боллоо.
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн маегашира Котоновакатай барилдаж ёрикири мэхээр давсанаар 7 даваа 5 унаатай боллоо.
Маегашира 14 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Таканошо /м-10/ тай учраа таарч өвдөш шороодсоноор 7 даваа 5 унаатай боллоо.
Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн озеки Шодайг кубинагэ мэхээр давж 6 даваа 6 унаатай болсон юм