Д.Жамъяндагва


Сүмо: Тамаваши Б.Мөнх-Оргил маргааш давбал түрүүлнэ

hi

Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 14 дахь өдрийн барилдаан өнөөдөр /2022.09.24/ болж өндөрлөлөө. 

Башёг тэргүүлэгч Тамаваши Б.Мөнх-Оргил  маегашира Тобизарүтай  учраа таарч ошитауши мэхээр давж 12 даваа 2 унаатай башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. 

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Маегаширагийн 16 дээрээс барилдаж буй Миторюү Б.Төрболд Айоама /м-7/- той учраа таарч өвдөг шороодсоноор 5 даваа 9 унаатай боллоо.

Маегашира 14 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Юутакаяама /м-14/ тай учраа таарч Уватненагэ мэхээр давж 9 даваа 5 унаатай боллоо.

Комүсүби Ичиножо А.Ичинноров маегашира Оношотой учраа таарч  Ёрикири мэхээр давж 6 даваа 8 унаатай боллоо.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Ура/м-3/ тай учраа таарч Хатакткоми мэхээр давсанаар 8 даваа 6 унаатай болж тавиас дээш хувийн амжилт үзүүллээ.

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн маегашира Такаяасүд өвдөг шороодсоноор 7 даваа 7 унаатай болж сүүлийн өдөр цолоо хураалгах эсэхээ шийдэхээр боллоо. 

 

Хаха 9 5 Таалагдсан 1 Гунигтай 11 Нүдний булай 11 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 115