Д.Жамъяндагва


Сумо: Ёкозүнагүй башёг Хошорюү С.Бямбасүрэн өнгөтэй эхлүүлж байна

hi

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Эхний хоёр өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаанд  Монгол бөхчүүдээс Сэкивакэ С.Бямбасүрэн ганцаараа хоёр даваатайгаар башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Маегашира 10 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Аби /м-9/ тэй учраа таарч Ошидаши мэхээр өвдөг шороодож  2 унаатай боллоо.

 Маегашира 2 дээрээс барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров Сэкивакэ Митакиөүмитэй    учраа таарч  ошидаши мэхээр өвдөг шороодож 1 даваа 1 унаатай боллоо.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Сэкивакэ Вакатакакагэтэй учраа таарч юрикири мэхээр унаж 1 даваа 1 унаатай боллоо. 

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн, өнгөрсөн башёгийн түрүү бөх Б.Мөн-Оргил нар учраа таарч Хошорюү хиккагэ мэхээр давсанаар хоёр даваатай боллоо. 

Хаха 0 4 Таалагдсан 1 Гунигтай 4 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5