Д.Жамъяндагва


Сумо: Хошорюү С.Бямбасүрэн, Охо нар башёг тэргүүлж эхэллээ

hi

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Ес дэх өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаанд  Сэкивакэ С.Бямбасүрэн, маегашира Охо нар качикоши хийж найман даваа нэг унаатайгаар башёг тэргүүлж байна. Тэдний ард "экс" океки Такаяасү, Аби, Нишикифүжи нар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. 

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Азүмарюү С.Тодбилэг өнөөдөр Такарафүжиг давсанаар 5 даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. Маргааш тэрбээр Котоектотой учраа таарсан байна. 

Маегашира 10 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Миогирюүд өвдөш шороодож 3 даваа 6 унаатай боллоо / маргааш маегашира Такарафүжитэй оноолт таарсан/ 

 Маегашира 2 дээрээс барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров Сэкивакэ Хокүтофүжитэй учраа таарч ошидаши мэхээр өвдөг шороодож 2 даваа 7 унаатай боллоо. Түүний хувьд маргааш башёг тэргүүлэгчдийн нэг Нишикифүжитэй оноолт таарчээ. 

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Котоновакэтэй учраа таарч уватенагэ мэхээр давж 6 даваа 3 унаатай боллоо. Түүний хувьд маргааш озеки Такакэйшотой оноолт таарсан байна.

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр Саданөүмиг давсанаар 8 даваа нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Маргааш тэрбээр озеки Шодайтай учраа таарчээ. 

Өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөн-Оргил маегашира Ураг давсанаар 2 даваа 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.  Тэрбээр маргааш маегашира Вакамотохарутай оноолт таарчээ. 

Хаха 9 6 Таалагдсан 8 Гунигтай 7 Нүдний булай 14 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1