Д.Жамъяндагва


Сумо: Асашорюүгийн дүү С.Бямбасүрэн, Тайхо аваргын зээ хүү Охо нар башёг тэргүүлсээр байна

hi

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн 10 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Арван өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаанд  Сэкивакэ С.Бямбасүрэн, маегашира Охо нар  даваа нэг унаатайгаар башёг тэргүүлж байна. Сэкивакэ С.Бямбасүрэнг их аварга Асашорюү Д.Дагвадоржийн төрсөн ах Сугаррагчаагийн хүү гэдгийг уншигч та бүгд мэдэх биз. Мөн түүнтэй хамт башёг тэргүүлж буй маегаршира Охо нь домогт Тайхо аваргын зээ хүү юм. Нэг башёд сэкитори болон гарч ирсэн хоёр их аваргын удмын бөхчүүд ийнхүү башёг тэргүүлж байгаа нь сумо бөх сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна. 

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Азүмарюү С.Тодбилэг өнөөдөр Котоеког давсанаар 6 даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. Маргааш тэрбээр Котошохотой учраа таарсан байна. 

Маегашира 10 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Такарафүжиг давж 4 даваа 6 унаатай боллоо / маргааш маегашира Кагаяакитай оноолт таарсан/ 

 Маегашира 2 дээрээс барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров Нишикифүжитэй учраа таарч ошидаши мэхээр өвдөг шороодож 2 даваа 8 унаатай болж макикоши буюу ирэх башёд чансаа уруудах нь тодорхой боллоо. Түүний хувьд маргааш Котоновакатай учраа таарчээ. 

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн озеки Такакэйшод өвдөг шороодож 6 даваа 4 унаатай боллоо. Түүний хувьд маргааш Рюүдэнтэй оноолт таарсан байна. 

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр Озеки Шодайг давсанаар 9 даваа нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Маргааш тэрбээр Сэкивакэ митакиөүмитэй учраа таарчээ. 

 Тамаваши Б.Мөн-Оргил маегашира Вакамотохарүг давсанаар 3 даваа 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.  Тэрбээр маргааш маегашира Нишикигитэй оноолт таарчээ. 

Хаха 12 1 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5