Сумо: Хошорюү С.Бямбасүрэн башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

hi

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн 11 дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Арван нэгэн өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаанд  Сэкивакэ С.Бямбасүрэн ганцаараа башёг тэргүүлж байна. Башёг хамт тэргүүлж байсан маегашира Охо өнөөдөр Абид өвдөг шороодсоноор тэрбээр даваагаа хоёр оронтой тоонд хүргэсэн ганц бөх болсон юм.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Азүмарюү С.Тодбилэг өнөөдөр Котошоход өвдөг шороодсоноор  6 даваа 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Маргааш тэрбээр Нишикишитэй учраа таарсан байна. 

Маегашира 10 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Кагаяакид өвдөг шороодож 4 даваа 7 унаатай болсноор качикоши хийхийн тулд унах эрхгүй болсон юм. / маргааш маегашира Атамифүжитэй оноолт таарсан/ 

 Маегашира 2 дээрээс барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров Котоновакатай учраа таарч окүрүдаши мэхээр өвдөг шороодож 2 даваа 9 унаатай боллоо. Түүний хувьд маргааш Такарафүжитэй хүч үзнэ. 

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Рюүдэнг давсанаар 7 даваа 4 унаатай боллоо. Түүний хувьд маргааш озеки Шодайтай оноолт таарсан байна. 

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр секивакэ Митакиөүмиг давсанаар 10 даваа нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Маргааш тэрбээр тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй Охотой учраа таарчээ. 

 Тамаваши Б.Мөнх-Оргил маегашира Нишикигид өвдөг шороодож  давсанаар 3 даваа 8 унаатай болсоноор комүсүби цолоо хураалгахаар боллоо. Тэрбээр маргааш маегашира Эндотой оноолт таарчээ. 

Хаха 9 6 Таалагдсан 1 Гунигтай 8 Нүдний булай 19 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5