Д.Жамъяндагва


СУМО: С.Бямбасүрэн өвдөг шороодож, Б.Лхагвасүрэн качикоши хийлээ

hi

Өнөөдөр/2022.11.24/ Японы мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Арван хоёр өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаанд  Сэкивакэ С.Бямбасүрэн, маегашира Охо, Такаяасү нар тус бүр 10 даваа хоёр унаатай болж түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн дахин шинээр эхэлж улам сонирхолтой боллоо. 

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Азүмарюү С.Тодбилэг өнөөдөр Нишикигиг давж  7 даваа 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Маргааш тэрбээр Рюүдэнтэй учраа таарсан байна. Хоёр бөхийн хэн давсан нь качикоши хийх хариуцлагатай барилдаан хоёр бөхийг хүлээж байна. 

Маегашира 10 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Атамафүжиг давсанаар 5 даваа 7 унаатай болсноор качикоши хийхийн тулд унах эрхгүй болсон юм. / маргааш маегашираТэрүцүёошитой оноолт таарсан/ 

 Маегашира 2 дээрээс барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров Такарафүжид өвдөг шороодож 2 даваа 10 унаатай боллоо. Түүний хувьд маргааш Таканошотой хүч үзнэ. 

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн озеки Шодайг давсанаар 8 даваа 4 унаатай болж качикоши хийлээ. Түүний хувьд маргааш Мэйсэйтэй оноолт таарсан байна. 

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан Охотой учраа таарч өвдөг шороодсоноор 10 даваа 2 унаатай боллоо. Маргааш түүнийг озеки Такакэйшотой хийх хариуцлагатай барилдаан хүлээж байна. 

 Тамаваши Б.Мөнх-Оргил маегашира Эндод өвдөг шороодож  давсанаар 3 даваа 9 унаатай боллоо. Тэрбээр маргааш озеки Шодайтай оноолт таарчээ. 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2