Д.Жамъяндагва


Сумо: "Экс" озеки Такаяасү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

hi

Өнөөдөр/2022.11.25/ Японы мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн 13 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Арван гурван өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаанд "экс" озеки Такаяасү 11 даваа хоёр унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Түүний ард 10 даваа гурван унаатай дөрвөн бөх / Охо, Хошорюү, Аби, Такакэйшо/  бичигдэж байна.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Азүмарюү С.Тодбилэг өнөөдөр Рюүдэнд өвдөг шороодож  7 даваа 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Маргааш тэрбээр Таканошотой хүч үзнэ.

Маегашира 10 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Тэрүцүёошиг давсанаар 6 даваа 7 унаатай боллоо. / маргааш маегашира Окинүөмитэй оноолт таарсан/ 

 Маегашира 2 дээрээс барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров Таканошод  өвдөг шороодож 2 даваа 11 унаатай боллоо. Түүний хувьд маргааш Атамифүжитэй хүч үзнэ. 

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Мэйсэйд унаж 8 даваа 5 унаатай боллоо. Түүний хувьд маргааш Оношотой оноолт таарсан байна. 

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн озеки Такакэйшод өвдөг шороодсоноор 10 даваа 3 унаатай боллоо. Маргааш түүнийг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд хамт бичигдэж буй Абитай хийх чухал барилдаан хүлээж байна. 

 Тамаваши Б.Мөнх-Оргил маегашира озеки Шодайг  давсанаар 4 даваа 9 унаатай боллоо.озеки Такарафүжитэй оноолт таарчээ. 

Хаха 0 8 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1