Танилц ДАШТ-ий дараа үнэ нь хамгийн их өссөн 10 хөл бөмбөгчин

hi

 

Катар 2022 ДАШТ амжилттай зохион байгуулагдаж Лионел Месси тэргүүтэй Аргентинчууд гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон. Тэгвэл тус тэмцээний үеэр гялалзаж,  өөрсдийгөө батлан харуулж чадсан залуу тамирчдын зах зээлийн үнэ  чамгүй өсжээ. 

1. Португалийн Бенфика клубийн хагас хамгаалагч Энзо Хернандез 

ДАШТ-ий аварга болсон 21 настай зарагдах үнэ 37.2 сая доллараас 58.4 сая доллар болж өсжээ.

2. Манчестер Сити клубийн довтлогч Хулиан Алварез 

Одоогоор Эрлинг Холандын сэлгээнд тоглож буй Аргентин  залуугийн үнэ 34 сая доллараас 54.1 сая доллар болсон байна. 

3. Дортмундын хагас хамгаалагч Жүүд Бэлинхэм 

Арван есхөн настай Англи залуугийн үнэ 106.2 сая доллараас 116.8 сая доллар болж өсжээ.

4.Францын залуу од Аурилин Очуамени 

Реал Мадрид клубийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн үнэ ДАШТ-ий дараа 85 сая доллараас 95.6 болжээ.

5. Хорватын шигшээ, Лэйпциг клубийн хамгаалагч Иошко Гвардиол 

20 настай залуугийн үнэлгээ 63.7 сая доллараас 79.6 сая доллар болжээ.

6. Нидерландын шигшээгийн жигүүрийн тоглогч Коди Гакпо

1.93 см өндөртэй 23 настай залуугийн үнэлгээ ДАШТ-ий дараа 47.8-  63.8 сая доллар болсон байна.

7.Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Алексис Макаллистер

Түүниий үнэлгээ 34- 44.6 сая доллар болжээ.

8.Франц довтлогч Коло Муани 

Энэ жил настай залуугийн үнэлгээ 31.8- 39.3 сая доллар болжээ.

9. Бенфика клуб, Португалийн шигшээгийн довтлогч Гонзало Рамос

Португалийн шигшээгийн залуу од 25.5 сая доллараас 31.9 саяын үнэлгээтэй болжээ.

10. ДАШТ-нд гайхамшиг бүтээсэн Морокко улсын шигшээ багийн хагас хамгаалагч Аззедин Унахи

Энэ жил 22 настай залуу ДАШТ-ий дараа 3.71 сая доллараас 15.9 сая долларын үнэлгээтэй болж чаджээ. 

 

 

Хаха 19 9 Таалагдсан 9 Гунигтай 11 Нүдний булай 17 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2