
Японы мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн 12 дөаь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Арван хоёр өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаад маегашира Оношо ганцаараа 10 даваа хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна. Башёг хамт тэргүүлж байсан озеки Такакэйшо Кирибаяама Б.Лхагвасүрэнд өвдөг шороодсон бол маргааш Оношо, Такакэйшо нар хоорондоо учраа таарчээ.
Харин Монгол бөхчүүдийн хувьд есөн өдрийн дараах байдлаар:
Азүмарюү С.Тодбилэг /М-14/ өнөөдөр Хирадиөүмиг давж 8 даваа дөрвөн унаатай боллоо. Маргааш тэрбээр Чиёошоматай учраа таарсан байна.
Миторюү Б.Төрболд өнөөдөр Охог давж таван даваа 7 унаатай боллоо. Маргааш тэрбээр Энхотой/жүрёгоос дэшиж буй/ учраа таарчээ.
Маегашира 11 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Хокүтофүжид унаж 5 даваа 7 унаатай боллоо. Маргааш маегашира Азүмарюүтай оноолт таарсан.
Сэктвакэ Хошорюү С.Бямбасүрэн Рюүдэнд өвдөг шороодож 7 даваа 5 унаатай боллоо. Маргааш тэрбээр сэкивакэ Вакатакакагэтэй оноолт таарсан байна.
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр Такакэйшог давсанаар качикоши хийж 8 даваа 4 унаатай боллоо. Маргааш тэрбээр Мидорифүжитэй оноолт таарчээ.
Маегашира хоёр дээрээс барилдаж буй дээд зиндааны хамгийн ахад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил Оношод өвдөг шороодож 8 даваа 4 унаатай боллоо. Маргааш тэрбээр комүсүби Котоновакэтэй оноолт таарчээ.