Сумо: Маргааш хоёр "Сүрэн" башёг тэргүүлэгчидтэй учраа таарлаа

hi

Японы мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Арван гурван өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаад  маегашира Оношо болон озеки Такакэйшо нар тэргүүлж байна. Башёг тэргүүлэгчид өнөөдөр хоорондоо учраа таарч Такакэйшо давсанаар адил 10 даваа 3 унаатай болоод байгаа юм. 

Харин Монгол бөхчүүдийн хувьд 13 өдрийн дараах байдлаар: 

Азүмарюү С.Тодбилэг /М-14/ өнөөдөр Чиёошомаг давж  9 даваа дөрвөн унаатай боллоо. Маргааш тэрбээр Ичияамамотой учраа таарсан байна. 

 Миторюү Б.Төрболд өнөөдөр Энход өвдөг шороодож таван даваа 8 унаатай болсоноор макэкоши болж ирэх башёд Макүүчид үлдэх эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ.  Маргааш тэрбээр Таканошотой учраа таарчээ. 

Маегашира 11 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Азүмарюүд  унаж 5 даваа 8 унаатай болсоноор ирэх башёд чансаа доошлох нь тодорхой боллоо. Маргааш маегашира Рюүдэнтэй оноолт таарсан.

 Сэктвакэ Хошорюү С.Бямбасүрэн сэкивакэ Вакатакакагэд өвдөг шороодож 7 даваа 6 унаатай боллоо. Шагайндаа бэртэлтэй ч   цолоо хадгалж үлдэхийн тулд хичээн барилдаж буй түүний хувьд үлдсэн хоёр өдрийн аль нэгт нь зайлшгүй давах шаардлагатай билээ.  Маргааш тэрбээр озеки Такакэйшотой оноолт таарсан байна.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр Мидорифүжиг давсанаар  9 даваа 4 унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж  байна. Маргааш тэрбээр башёг тэргүүлэгч Оношотой оноолт таарчээ.

Маегашира хоёр дээрээс барилдаж буй дээд зиндааны хамгийн ахад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Котоновакад өвдөг шороодож 8 даваа 5 унаатай боллоо.  Маргааш тэрбээр  комүсүби Вакамотохарутай оноолт таарчээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0