
Японы мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр/2023.01.22/ өндөрлөлөө. Ёкозүнагүй башёд озеки Такакэйшо арслан цолтны нэр хүндийг хамгаалж дээд зиндаанд гурав дахь удаагаа түрүүллээ. Макүүчи зиндаанд гурав түрүүлээд буй түүнд ёкозүна цол олгох ауудал яригдаж байгаа ч эцсийн шийдвэрийг ёкозүнагийн зөвлөл гаргах юм байна.
Башё болгонд Монгол бөхчүүдийн амжилтыг хүлээж суудаг дэммжигчдийнхээ итгэлийг дааж Жонокүчи зиндаанд Казэноүми Ц.Билгүүн түрүүллээ. Ошиогава дэвжээний залуу бөх мэргэжлйн суод анхны башёдоо барилдсан бөгөөд өнөөдөр хоёр бөхтэй нэмэлт барилдаан хийж давсанаар түрүү хүртжээ.
Харин макүүчи зиндааны Монгол бөхчүүдийн хувьд:
Азүмарюү С.Тодбилэг /М-14/ өнөөдөр Урад өвдөг шороодож 9 даваа 5 унаатай башёг өндөрлүүллээ.
Миторюү Б.Төрболд өнөөдөр Мидорифүжиг давж 7 даваа 8 унаатай башёг дуусгалаа.
Маегашира 11 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Саданөүмд унаж 5 даваа 10 унаа гэсэн тааруухан амжилттай башёг дуусгалаа.
Сэктвакэ Хошорюү С.Бямбасүрэн маегашира Оношог давж эцсийн өдөр сэкивакэ цолоо хадгалж үлдэж чадлаа.
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр Рюүдэнг давсанаар 11 даваа 4 унаатай башёг амжилттай дуусгаж Гиношо буюу уран барилдааны шагналыг ан удаа хүртлээ.
Маегашира хоёр дээрээс барилдаж буй дээд зиндааны хамгийн ахад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил Хирадиөүмиг давсанаар 9 даваа 6 унаатай башёг өндөрлүүллээ.