Сумо: Өнөөдөр Макүүчид зодоглосон найман бөх бүгд даваа авлаа

hi

Японы мэргэжлийн сумогийн Харү башёгийн арав дахь өдрийн барилдаан өнөөдөр/2023.03.21/ болж өнгөрлөө. Энэ өдөр Макүүчид найман Монгол сумоч хүч үзсэнээс бүгд ялалт байгууллаа. Харин башёг маегашира Мидорифүжи 10 даваатайгаар тэргүүлж байна. 

Арван өдрийн дараах байдлаар Монгол бөхчүүд:

Хокүсэйхо Э.Даваанинж өнөөдөр Ураг давж зургаан даваа дөрвөн унаатай боллоо. Маргааш тэрбээр Миогирүтэй  учраа таарсан байна.

Азүмарюү С.Тодбилэг /М-14/ өнөөдөр Ичияамамотог давж эхний даваагаа авсанаар нэг даваа есөн унаатай боллоо.  Маргааш тэрбээр Миторюүтэй учраа таарсан байна.

Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Нишикигиг давсанаар зургаан даваа дөрвөн унаатай боллоо. Маргааш тэрбээр  нутгийн ах Кинбозантай  учраа таарчээ.

 Миторюү Б.Төрболд өнөөдөр Жүрёогоос дэвшин барилдсан Тохакүрюүг давж таван даваа таван унаатай боллоо. Маргааш тэрбээр  Азүмарюүтай учраа таарсан байна.

Чиёошома Г.Мөнхсайхан  "экс" озеки Миогирюүг давж долоон даваа, гурван унаатай боллоо. Маргааш тэрбээр Нишикифүжитэй учраа таарсан байна.

 Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн комүсүби Дайешог давсанаар долоон даваа, гурван унаатай боллоо. Маргааш тэрбээр Эндотой оноолт таарсан байна.

Сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн   Митакиөүмиг давсанаар долоон даваа, гурван унаатай боллоо.  Маргааш тэрбээр Мэйсэтэй оноолт таарчээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Рюүдэнг давж  хоёр даваа, найман унаатай боллоо.  Маргааш тэрбээр  Митакиөүмитэй  оноолт таарчээ.

Хаха 5 11 Таалагдсан 2 Гунигтай 4 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1