Сумо: Д.Рагчаа гардийн хүү Р.Р.Жамъянтогтох Жонокүчид уналгүй түрүүллээ

hi

Японы мэргэжлийн сумогийн Харү башё Осака хотод үргэлжилж байна.

Өнөөдөр Жонокүчи зиндаанд барууны 11 дээрээс барилдаж буй Асахакүрюү /Өглөөний цагаан луу/ Жонидан зиндааны Такашёокиг ялж, жонокүчи зиндаанд долоон даваатайгаар түрүүллээ.

Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарди Д.Рагчаагийн хүү гэдгээр нь бөх сонирхогчид сайн мэдэх тэрбээр өнөө жил 24 настай бөгөөд Асасэкирюү Б.Дашнямын "Такасаго" дэвжээнд харъяалагдаж байна. 

Жонокүчи зиндаанд түрүүлснийхээ дараа тэрбээр “Анх удаа тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Ахлах сургууль, Такүшёкү их сургуульд ч сүмо барилдаж байхдаа түрүүлж байгаагүй” хэмээжээ. 

 

Хаха 19 2 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0