
Хоккейн 4-р зиндааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр талбайн эзэн Монголын шигшээ баг Филиппиний шигшээ багтай тоглож 7-6 харьцаагаар нэмэлт цагт хожигдлоо.
Тоглолтын хоёрдугаар үед гоол ороогүй ч нэг болон гуравдугаар үед тус бүр 3-3 харьцаагаар тэнцэж нэмэлт 5 минут сунгасан бөгөөд Филиппиний ур чадвартай довтлогчид хожлын гоолыг оруулж тоглолт дууссан.
Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр Кувейтийн шигшээ багийг 8-0 харьцаагаар хожсон бол Филиппин Индонезын шигшээ багийг 14-0 харьцаагаар хожоод байв.
Филиппин маргааш аваргаа баталгаажуулахын тулд Кувейттэй тоглох бол Монголын шигшээ баг Индонезтэй тоглоно.
Тоглолтын үр дүн:
- Филиппин 14-0 Индонез
- Монгол 8-0 Кувейт
- Индонез 2-4 Кувейт
- Монгол 6-7
×