
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага болон Ажлын албаныхан дасгалжуулагчид, бөхчүүд, бөх сонирхогчид, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй хийх нээлттэй уулзалт яг одоо Бөхийн өргөөнд болж байна.
Эл уулзалтын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав энэ жилийн сар шинийн барилдааны шөвгийн 16-нд үлдсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. Үүндээ Улсын арслан Э.Оюунболдоос допинг буюу сэргээшийн төрлийн S1 ангиллын бодис илэрсэн гэдгийг мэдээллээ.