Б.Отгонсэлэнгэ: Байны машинаа хорихын дарга нь аваг, би мориныхоо цолыг л дуудуулна

hi

Хэнтий аймгийн 100 жилийн ойд морьдоо уралдуулсан уяачид гомдолтой байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, өнөөдөр /2023.07.28/ их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын алдарт уяач Б.Отгонсэлэнгийн ажнай түрүүлсэн байна. Гэтэл шууд хасчээ. Хассан шалтгааных нь талаар Морины комиссын гишүүд нь тодорхой тайлбарыг одоог болтол хэлээгүй байгаа юм. Харин уяач Б.Отгонсэлэнгэ дараах тайлбар хийв.

-Миний морийг гадны морь гэдэг үндэслэлээр хассан юм байна. Хурдан морины уралдааны дээд хоёр нас нь машинтай юм байна. Морины комиссынх нь хүмүүс түүнд нь болдог юм уу, хаашаа юм Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр мордуулаад, тэр нь аманд хүзүүнд орж иртэл миний морийг хасуулсан. Аман хүзүүнд хурдалсан морь сэрвээндээ ордоггүйг уяачид бүгдээрээ мэднэ.

Зургаагийн морийг бас морины комиссын нэр дээр мордуулсан.

Хэнтий аймгийн Засаг захиргаа гэж байдаг бол хурдан морины салбар комисстоо анхаараач ээ гэж хэлмээр байна. Өөрийн комиссын нэр дээр байгаа морийг уралдуулаад өөр аймгийн нэртэй морийг хасаад байна. Орон нутгаас ирээд наадаж болохгүй болчихсон юм байна. Нэг номерын пайз нь байгаа юм чинь, мориныхоо цолыг нь дуудуулна, машин тэргээ хорихын дарга нь авдаг юм байгаа биз.

Хаха 6 4 Таалагдсан 1 Гунигтай 13 Нүдний булай 51 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 23