
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өсжээ. Энэ нь 2021 оноос 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Олон улсын хэмжээнд дайны нөхцөл байдал болон цар тахлын улмаас үүдэлтэй эдийн засгийн уналтыг Монгол улс 2022 онд давж гарч чадсан гэдгийг Засгийн газраас онцолсон.
ДНБ, 2022 онд 4.8 хувиар өссөний 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.8 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 2.6 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
×