М. Учрал


Б.Жавхлан: Хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байна

hi

УОК-оос улсын хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Сангийн сайд Б.Жавхлан: “ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ.

Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа.

Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. 5 дугаар сарын эхний 7 хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэдээ эхний болон тодорхой хэмжээний 2 дахь тунг хийгээд эхэлсэн байна. 6 дугаар сарын эхээр гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины 2 дахь тунг хийж дуусгаад, 7 дугаар сарын эхээр иргэд 2 дахь тунгаа хийлгэн бүрэн дархлаажих юм.

Одоогийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүн 1 дүгээр тун болон тодорхой хэмжээнд 2 дугаар тун хийлгэсэн байна” гэв.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0