М. Учрал


Ц.Ганзориг: УОК-оос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна

hi

УОК-оос Улаанбаатар хотод мөрдөгдөж буй хатуу хөл хорионы дэглэмийг маргааш өглөөний 06:00 цагт бууруулах холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхаарууллаа.

УОК-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг: "Сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амын дунд халдвар тарснаас хойш 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл 26 хоногийн хугацаанд гамшгийн "Улаан" түвшинд буюу хөл хорионы дэглэм тогтоосон. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор 15 мянга гаруй хүнийг халдварт өртөх эрсдэлээс сэргийлсэн байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүнд байна. 

Иймд Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх
  • Айлд зочлохгүй, хүн гэртээ урихгүй байх
  • Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
  • Олныг хамарсан уулзалт арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  • Иргэн бүр цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг хатуу мөрдөж, вакциндаа хамрагдах
  • Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • Гараа байнга ариутгах, амны хаалтаа зүүх
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэдийг орон нутаг, хот хооронд зорчуулахгүй байх
  • Хүн хоорондын зайг ямагт баримтлах зэргийг иргэн бүхэн баримталж, өөрийгөө халдвараас хамгаална уу" гэв.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0