М. Учрал


Ерөнхий сайд шатахууны хомсдол үүсгэсэн албан тушаалтанд хариуцлага тооцно

hi

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. /2021.09.22/

 
#ШУУД

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Монгол Улсын Засгийн газар on Tuesday, September 21, 2021

УУХҮЯ-ны сайд Г.Ёндон: "ОХУ-аас Монгол улсын шатахууны хэрэглээний 95 хувийг нийлүүлдэг. Үлдсэн 5 хувийг сард 38-40 мянган тонн АИ-92 буюу өргөн хэрэглээний бинзенийг нийлүүлдэг. ОХУ-тай 2018 онд Роснефьт компанийн болон манай аж ахуй нэгжүүдийн хооронд байгуулсан гэрээний дагуу бол манай улс зайлашгүй авах ёстой, манай улс зайлшгүй өгөх ёстой минимум хэмжээ гэж АИ-92 бензин дээр тогтоогдсон байдаг.

Энэ хэмжээ нь 28 мянган тонн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ОХУ зайлшгүй өгөх ёстой манай улс зайлшгүй тэрийг худалдаж авах ёстой. 28 мянган тонн шатахууныг харилцан авах ёстой гэсэн гэрээтэй. 2021 оны наймдугаар сарын сүүлчээр бол ОХУ-ын Роснефьт компани засвар, дотоодод хязгаарлалт хийж байгаатай уялдуулан манай улсад есдүгээр сард 28 мянган тонн минимум хэмжээ биш 17 мянган тонн өгөх боломжтой байна гэж өөрсдөө мэдэгдсэн.

Энэ нөхцөл байдалтай уялдуулаад манай ААН-үүд зохион байгуулж БНХАУ-ын Чайна Ойл компаниас шатахуун худалдан авах гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 724 вагон, нийтдээ 43300 тонн, 33300 тонн АИ-92 худалдан авахаар гэрээгээ баталгаажуулаад мөнгө төлсөн байгаа. Вагонныхоо код авчихсан байсан. ОХУ-аас энэ сарын 20-оос аравдугаар сарын 01 нь хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн" гэв. 

ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл: "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хамгийн эхэнд Шадар сайд халдварын нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК, эрүүл мэнгдийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоогоо сайуруулах чиглэл өгсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал хандуулахыг даалгалаа. 

Түүнчлэн үе шаттай маш сайн судалгаанд үндэслээд үйл ажиллагаануудаа нээхийг үүрэг болголоо. 

Сүүлийн хэдэн өдөр ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэл зөрсөн. Энэ хоёр байгууллага уулзаад ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн. 

Түүнчлэн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомт дахь асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, тус боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 

Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо" гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0