М. Учрал


Б.Бат-Эрдэнэ: Бурууг иргэд рүүгээ чихээд суугаад баймааргүй байна

hi

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг ирэх намар гэхэд нүүлгэх, үлдсэн талбайд төгөл байгуулах, цаашлаад агаарын бохирдол, орчны бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. /2022.01.21/

Тэрбээр, "Тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхгүй за одоо хариуцлага тооцчих вий ингэчих вий тэгчих вий гэдэг айдас байгаад магадгүй тухайн алдаагаа залруулаагүйгээс үүдээд дараа дараагийн томоохон хортой үр дагаврууд гарч байгаа шийдвэрлэх ёстой асуудлыг ямар ч айдасгүй, ямар ч санаа зовох зүйлгүйгээр шийдвэрлээд явах нь бид нарын үүрэг.

Төр өөрөө зохицуулалтын хэлбэрээр ажилладаг. Энийгээ бид нар хийх ёстой гэж харж байгаа. Тэрнээс биш ард иргэд рүүгээ буруугаа чихээд за энэ хүмүүс хаашдаа л амжиргааны түвшин доогуур амьдарч байгаа мод аваад асаачих боломжгүй байна гээд ард иргэд рүүгээ чихээд суугаад баймааргүй байна. Одоо энэ асуудлыг төр өөрөө барьж авч шийдэх ёстой.

Нам даралтын том том зуухууд маш их хэмжээний утаа гаргаж байгаа. Энт тэнд иргэд за одоо энэ чинь олон жил болж байна ингэж байна тэгж байна гээд л мэдээлж байгаа. Тэгэхээр нам даралттай холбоотой шийдвэр байгаа бүгдийг нь хориглох, энэ жилдээ багтаад хориглоно гэж ойлгож болно.

Ард иргэдийн түлж байгаа түлшнээс гадна энд ажиллаж байгаа албан хаагчдаа та бүхэн бодох хэрэгтэй. Энд ажиллаж байгаа алба хаагчид хар тортог дотор ажилламааргүй байна. Уушиг эрүүл мэндээрээ хохирмооргүй байна. Ёстой нөгөө цагаан халаадтай ороод цагаанаараа гарч ирдэг хэмжээний дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээний үйлдвэрийг байгуулах шаардлагатай өнөөдөр бид нар 21 дүгээр зуунд ажиллаж амьдарч байгаа. Төсөв мөнгө нь гарч байгаа учир технологийг та бүхэн маань нэвтрүүлээрэй. Тэрэн дээр нь Эрчим Хүчний Яам, БОАЖЯ тодорхой албан тушаалтнуудыг ажлын хэсэг гаргаад ажиллуулъя тэр үйлдвэрийг шинээр байгуулах ажлыг маш яаралтай эхлүүлье" гэлээ.

 

#ШУУД Шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг ирэх намар гэхэд нүүлгэх, үлдсэн талбайд төгөл байгуулна

Posted by ТУГ.мн on Thursday, January 20, 2022

 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0