М. Учрал


С.Эрдэнэбат: Ядарсан ажилчдын цалин дундаас суутгаж авдаг асуудал байж болохгүй

hi

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: "Төрийн байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх эсэх талаар Засгийн газрын шийдвэр албажиж, өчигдөр МҮЭХ-нд ирлээ. 

Засгийн газраас төрийн байгууллагын нийтлэг үйлчилгээний ажилчдыг өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр хувийн хэвшил болон бусад байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Хоёрдугаарт, ажлын байрыг шилжүүлсэн тохиолдол цалин, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй. Гагцхүү нэмэгдүүлэх, сайжруулах чиглэл баримтална. 

МҮЭХ-ны тэмцлийн үр дүнд ийм тодорхой шийдвэр гарлаа гэж үзэж байгаа. Гэхдээ энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хөрсөн дээрээ буухгүй байна. Төрийн үйлчилгээний ажилчдын цалин өнөөдрийг хүртэл буугаагүй, мөн буухдаа нэмэгдэл урамшууллыг хассан буюу зөвхөн үндсэн цалин буугаад байгааг манай гишүүд хэллээ. 40 хоног хүлээж байж 400,000 төгрөгийн цалинг гар дээрээ авлаа. 

Сангийн яамнаас бүх цалинг бүтэн шилжүүлсэн гэдэг мэдэгдлийг манайд өгсөн. Харин нийслэл болон орон нутагт цалинг дутуу олгосон гэх маргаан гараад байгаа юм. Тиймээс цалинг дутуу олгосон этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Энэ асуудлыг өнөөдөр, маргаашийн дотор шийдэхгүй бол бид бүхэн тэмцлийн дараагийн хэлбэрт орох болно. 

Ядарсан ажилчдын цалин дундаас суутгаж авдаг асуудал байж болохгүй. Мөн цалин хоцроосон тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алдангийг нэхэмжилж шүүхэд хандах асуудлыг өнөөдөр тавьж байна" гэв.

 

#ШУУД| МҮЭХ: ТҮ1-ТҮ3 зэрэглэлд хамаарах ажилтнуудын дийлэнх нь өнгөрсөн 12-р сарын сүүлээс цалингаа аваагүй

Posted by ТУГ.мн on Wednesday, January 26, 2022

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0