М. Учрал


Б.Жаргалсайхан: Хашаа байшинд амьдардаг 270 мянган өрхийн 120-130 мянган өрхийг малжуулж хөдөө гаргах хэрэгтэй

hi

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цаг үе, нийгэм, улс төрийн асуудлаар нээлттэй мэдээлэл хийлээ. /2021.05.09/

"Бид нарыг ахуй амьдралын нөхцөл бид нарыг алж байна. Энэ ажилгүйдэл, архидан согтуурал, ажил хийх хүсэлгүй дээр нь орон нутгаас нүүж ирээд хотоо тойруулаад баахан хашаа байшин барьж байгаад хашаандаа дүүрэн жорлон угаадасны нүх. Хөрсний бохирдол дээд цэгтээ тулчихсан. Өвөлжингөө баахан нүүрс шатаадаг. Нүүрснээс гарч байгаа үнсээ гадаа асгадаг. Энэ байдал бид нарыг вакцинаас илүү алж байна.

Уг нь бол орон нутгийн иргэд нутгаа өөд нь татаад, тохижуулаад гоё амьдрах боломжтой. Хамгийн үзэсгэлэнтэй сайхан байгальтай. Гэтэл заавал хотод хог нь дээр ирж буучихаад ажилгүй, амьдрал ядуу байна гэдэг. Нийт хашаа байшинд амьдардаг иргэд 270 мянган өрх айл байна. Энэ өрх айлын 120-130 мянган өрх айлыг малжуулаад хөдөө орон нутаг руу буцаах хэрэгтэй байна. Өнөөдөр манайх 80 сая малтай бол ойрын 4-5 жилийн дотор 160 сая малтай болмоор байна. Үүнээс 80 сая малыг эдийн засгийг эрэлтэд оруулбал бид Арабын эмират, Кувэйтүүдээс илүү амьдарна. Ойрын хугацаанд байгаль экологийн гарал үүсэлтэй хүнс үнэд орно. Жишээлбэл, мах үнэд орно, хүнсний ногоо үнэд орно" гэв. 

 

Хаха 6 8 Таалагдсан 3 Гунигтай 3 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4