Б.Ариун-Уянга


Шинж тэмдэггүй, нууц халдвар тээгч 12880 болж буурчээ

hi

2021 оны тав дугаар сарын 15 өдрийн байдлаар халдварын 553 тохиолдол, нас баралт таван тохиолдол бүртгэгдсэн харамсалтай мэдээ байна. Эдгэрсэн 1234 хүн тул, эмчилгээний параметр γ=(1234+5)/11063=0.1119949381 болж сайжирчээ. Эмнэлгийн дотоод халдвар нэмэгдэх аюул байна.

Халдварын шинэ тохиолдолын тоо таван өдөр дараалан 500 дээр тогтож байна. Хөл хорионы үр дүн ирэх долоо хоногт дуусах тул ахин дэгдэлтийн давалгаа үүсэх аюултай шинж ажиглагдаж байна. Халдвар хамгааллын дэглэм чандлан сахиж, халдварын үржих хурдыг буулгах хэрэгтэй. Халдварын үржих хурд өнөөдрийн байдлаар 4085/6731=0.606893478 болж, хоёр өдрийн өмнөх 0.58-ээс өссөн байна. Халдварын үржих хурдыг нэгээс үргэлж бага байлгах халдвар хамгааллыг хайж олох хэрэгтэй.

Нас баралтын хамааралыг тав дугаар сарын 12 хойш харвал хүнд өвчтэй хүний тоо цөөрч нэг бүхэл бүтэн халдварын дэгдэлтийн сүүлийн буурах шатанд шилжлээ. Цаашид халдварын нас баралтыг бууруулах тал дээр эмчилгээ, үйлчилгээнд анхаарч ажиллах боломж бүрэлдэж эхлэх цаг хугацаа дөхөж байна. Шинж тэмдэггүй, нууц халдвар тээгч 12880 болж буурчээ. Нууц халдвар тээгчийн бие гэнэт муудаж, хүндэрч байна. Иймд шинж тэмдэггүй байхад нь шинжилгээ авч илрүүлэх арга нь хамгийн зөв зам юм. Халдвар хамгааллын дэглэмд гэдэг эрт илрүүлэг чухал ач холбогдолтой юм. Доор дотоодын дэгдэлт, нас баралтын хамаарлыг харууллаа.

Эх сурвалж: Халдварыг зөв оновчтой удирдах

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1