Б.Ариун-Уянга


КОВИД: Нас баралтын шалтгааны 90% нь эмнэлгийн ачааллаас болж байна

hi

2021 оны тавдугаар сарын 19 өдрийн байдлаар 575 халдварын тохиолдол, мөн 6 нас баралт харамсалтайн бүртгэгдлээ. Өнгөрсөн 24 цагт 865 хүн эдгэрсэн тул эмчилгээний параметр γ=(865+6)/8536=0.1020384255 болжээ. Эмнэлгээс шалтгаалах халдвар тав нэмэгдлээ. Халдвартай хүнийг эмнэлэгт эмчлэх үед дэглэм алдаад байгаа нь системийн аюулгүй байдлыг хангах дэглэм барихгүй байна. Эмнэлгийн дотоод халдвар хамгааллын дэглэмд анхаарах хэрэгтэй.

Өнгөрсөн нэг хоногт халдварын үржих хурд 3651/4924=0.741470349 болж, нэмэгдэж байгаа нь энэ долоо хоногийн сүүлээс халдвар дэгдэх бодит аюулыг сануулж байна. Шинж тэмдэггүй, халдвар тээгчийн тоо 10880 болж буурлаа. Цаашид халдвар тээгчийг илрүүлэх бүхий л боломжийг сайн ашиглах хэрэгтэй. Халдварт вакцин нөлөөлөхгүй байвал дараагийн бодлого шууд хэрэгжүүлэх шаардлага бий.

Нас баралтын шалтгаан 90% эмнэлгийн ачааллаас болж байна. Эмнэлгийн ачааллал их байхад эмнэлгийн дотоод халдвар гарсаар байгаа жижиг шалтгааныг хурдан тогтоохгүй бол эмнэлэг голомт болох аюултай. Боловсон хүчин, нөөц боломжоо хайрлаж чадвал, эмчилгээнд ахиц гарна. Доор дотоодын дэгдэлт, нас баралтын хамаарлыг харууллаа. Хүн бүр халдвар хамгааллын дэглэм сайн сахих хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд халдвар тархаж байна. Ялангуяа 12-17 насны хүүхдүүд хичээл ном дуусаж, амарсантай холбоотой гадаа тоглож халдвар авч байна. Халдварын хор хөнөөлийг зогсох хүртэл хүүхдийг халдвараас хамгаалах дэглэм чухал юм.

Эх сурвалж: Халдварыг зөв оновчтой удирдах

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0