Б.Ариун-Уянга


Вакцин, халдвар хамгааллын дэглэм хоёрыг хослуулан ажиллуулах нь халдварыг хянах боломжийг бүрдүүлнэ

hi

2021 оны тавдугаар сарын 25 өдрийн байдлаар Монгол улсад 634 халдвар нэмэгдэж, хоёр хүн нас барж хүнд өдрүүд үргэлжилж байна. Халдварын хүндэрч байгаа гол шалтгааны талаар сайн судлах ёстой.

Халдвар тархах хоёр үндсэн зам бий 1-рт амьсгалын зам, 2-рт бохир гараар дамжин халдах зам байна.

Маск зүүж, бээлий өмсөж хамгаалж байгаа боловч хүндэрч, амь насаа алдах шалтгаан төдийлөн судлагдахгүй байна. Халдвараар хүндэрч, нас барах гол шалтгаан нь дархлааны систем дэх дэглэмтэй холбоотой. Доорх графикт нас баралтын голлох шалтгаан эхэн үедээ эмнэлгийн ачаалал болохыг шулууны хамаарал R²=0.9879 дээш байгаагаар тайлбарлана. Халдварын нас баралт 1000 хүн тутамд 6 байгаа юм. 55 мянган хүн халдвар авсан гэвэл 330 орчим хүн нас барах нь тодорхой байна. Иймд ойрын 3 долоо хоногт 80 гаран хүний амь нас эндэх тооцоо гарч байна. Нийт улсын хэмжээнд бодож үзвэл 3300×6=19800 хүн нас барах магадлал өндөр юм.

Халдварын үржих хурд 4210/3588=1.17335563 болж, ахин дэгдэлт эхэлж байна. Шинж тэмдэггүй нууц халдвар тээгчийн тоо 9430 орчим болжээ. Доор дэгтэлтийн графикийг харууллаа. Өдөр бүр 600 халдвар дээр хүрээд буурахгүй байна.

Вакцин, халдвар хамгааллын дэглэм хоёрыг хослуулан ажиллуулах нь халдварыг хянах боломжийг бүрдүүлнэ.

 

Эх сурвалж:Халдварыг зөв оновчтой удирдах

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0