Б.Ариун-Уянга


Халдварын хүндрэлд вакцин нөлөөлөхгүй байвал хүний амь нас үрэгдэж, улс оронд аюул нүүрлэнэ

hi

2021 оны зургадугаар сарын 2 өдрийн байдлаар халдвар 1143 бүртгэгдэж, гурван иргэн халдварын хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. Эдгэрсэн 685 тул эмчилгээний параметр γ=(685+3)/10236=0.0672137554 болж, эмнэлэгт халдвар гарах аюул ихсэж байна.

Халдварын үржих хурд 5958/4315=1.380764774 болж, шинж тэмдэггүй нууц халдвар тээгчийн тоо 11675 болж нэмэгдлээ. Халдвар хамгааллын дэглэм сайжирахгүй байвал ирэх долоо хоногт 1491 хүрч мэдэхээр байна.

Доор дотоодын дэгдэлт, хүмүүсийн бөөгнөрөл, нас баралтын хамааралыг харууллаа. Цаашид халдвар хамгааллыг дээшлүүлж амьдрах ёстой атал баяр наадам бүрээр цуглалт уулзалт хийгээд байвал нас баралт огцом нэмэгдэнэ.

Вакцины үр дүн халдварын тоонд харагдахгүй байна.

Халдварын хүндрэл нэмэгдэх эсэхийг ахин хэд хоног харах хэрэгтэй. Хэрвээ халдварын хүндрэлд вакцин нөлөөлөхгүй байвал хүний амь нас үрэгдэж, Улс оронд аюул нүүрлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар хөл хорионд орох байдалд хүрнэ. Монголын нийт ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд цаашид нэн яаралтай корона вирусын эсрэг дотоодын вакцин, эмчилгээний эм зохион бүтээх шаардлага буй тул засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Корона вирусын сорт байнга мутацид орж өөрчлөгдөж хувирах тул тухай бүрд гадаадаас вакцин, эм тариа авах нь зохисгүй юм.

Эх сурвалж: Халдварыг зөв оновчтой удирдах

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0