М. Учрал


Б.Жаргалсайхан: Г.Буяндорж шоронд орохоос айн хуулийнхан руу дайрч байна уу...

hi

Хуулийнханд 25,5 тэрбум төгрөгөө алдчихаад 10 жил хэлмэгдэж яваа гэх Г.Буяндорж, түүний эхнэр Т.Ариунааг өрөвдөхгүй хүн алга.

Хамгийн сонирхолтой нь өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг Г.Буяндорж Т.Ариунаа хоёр луйварчин уу гэсэн асуулт гарч ирнэ. Г.Буяндоржийн хувьд шүүхээс зугтааж яваа нэгэн. Учир юу гэвээс тэрээр БНХАУ-ын иргэдэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс их хэмжээний баяжмал авч өгнө гээд 2 сая ам.доллар авсан. Тэр мөнгөө ах дүү нар руугаа шилжүүлж бултуулсан ч баригдсан байгаа юм. Тэр иргэд хятад улсдаа очоод шийтгүүлсэн, өрөнд орсон гээд хугацаа алдсан асуудал байгаа гэнэ. Гэвч өдгөө Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр орж ирэн мөнгөө нэхэж байгаа аж. Гэтэл Г.Буяндорж энэ залилангаа ярихын оронд 25,5 тэрбум төгрөгөө хуулийн мафид алдсан гэх. Мафийн толгойлогч хэн бэ, гүйцэтгэгч гэхээд бүдэг бадаг зүйл яриад байх юм. Хуулийнхан 10 жил учрыг нь олоогүй гэхээс үзвэл түүний талд шийдвэр гарсангүй дээ. Шоронд орохгүйн тулд хуулийнхан руу дайрч байгаа Буяндоржийг харахаар "Мэхт мэхэндээ", "Аргаа барсан хүн аавынхаа толгойг илнэ" гэх хуучин цагийн үг санаанд орно...

Хаха 4 0 Таалагдсан 4 Гунигтай 12 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1